\”Цалинтай ээж хөтөлбөр\”-ийн 50 мянган төгрөг дансанд орсон уу? гэсэн асуулт их байна. Тэгвэл уг хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн ээжүүдийн мөнгө өнөөдрөөс данс руу нь орж эхэлжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Төрийн банкаар дамжуулан авч буй ээжүүдийн мөнгө дансанд орсон байна. Гэхдээ зарим дүүргийн иргэдийн мөнгө ороогүй байгаа аж. Тиймээс маргааш гэхэд цалинтай ээжийн 50 мянган төгрөг үндсэндээ жигд тараагдах бололтой.
Харин тухайн сардаа олгож буй мөнгөнөөс хоцорсон бол нөхөж олгохгүй гэдгийг анхаарна уу.