Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүйтний улиралд
хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр
хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Засгийн газарт зөвлөмж хүргүүллээ.
Тус зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх танаа
Комисс жил бүр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион
байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар
Монгол Улсын Засгийн газарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд хурдан
морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний
байдлын талаарх 12 дахь илтгэлдээ тусгаж байсан.Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус илтгэл болон
Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар 2013 оны 07 дугаар сарын 03-ныөдрийн
13 дугаар тогтоолоор хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжид дүн
шинжилгээ хийж, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан
сэргийлэх, түүнтэй тэмцэх хууль тогтоомжийг шинэчилж сайжруулах, Стандартчиллын
үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан \”Үндэсний морин
уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих
шаардлага” (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл
өгсөн билээ.
мөс,халтиргаагулгаатайжил бүрийн 11 дүгээр сараас 5 дугаар
сарыг хүртэлх хугацаа буюу өвөл, хаврын хүйтний улиралд хурдан морины
уралдааныг зохион байгуулах шийдвэрийг удаа дараа гаргаж байсан. Үүнээс болж
тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос
унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн
бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбод, эрүүл
мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан байна. Зарим
тохиолдлоос дурдвал;
уяачдын холбооноос 2016 оны 02 дугаар сарын 28-ныөдөр зохион байгуулсан
Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны явцад нийт 16 хүүхэд мориноос унаж
2 хүүхдийн зүүнхөлнийшилбэний хэсэг хугарч гэмтсэн;
2017 оны 03 дугаар сарын 05-ныөдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг
Цагаан хөтөлд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 31 хүүхэд
мориноос унаснаас 1 хүүхдийн гарнышуухэсэг, 1 хүүхдийнхөлнийшилбэ
хэсэг хугарсан;
\”Засагтханыхурд -2017” уралдааны үеэр нийт 10 орчим аймгийн уяачид
оролцож их нас, азарга, соёолон, эрлийз 4 насны нийтдээ 460 орчим хурдан
морьдыг давхардсан тоогоор нийт 153 унаач хүүхэд унаж оролцсоноос 3 хүүхэд
мориноос унасан;
бүсийн хурдан морины уралдаанд нийт 13 хүүхэд мориноос унаж, 3 хүүхэд толгойдоо
хүнд, 2 хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол 1 хүүхдийн хацрын яс цуурсан;
\”Хутагтын хурд-2017” хурдан морины уралдааныг 2017 оны 03 дугаар сарын
12ныөдөр зохион байгуулсан азарга, их нас, соёолон 3 насны морь уралдаанд
2 хүүхэд мориноос унасан;
байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж
толгойдоо хүнд гэмт авсан байх ба эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байгаад 2017 оны
03 дугаар сарын 27-ныөдөр буюу 16 хоногийн дараа нас барсан;
\”Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морины
уралдааныг зохион байгуулах үеэр нийт 14 хүүхэд мориноос унасан тохиолдол тус
тус гарсан гарсан байна. Комисс улс, бүс, аймаг, сумын наадам болон хүйтний
улиралд хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж
бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал дахин давтагдсаар байгааг
тухай бүр анхааруулж ирсэн төдийгүй энэ асуудлаар НҮБ-ынХүүхдийн сангаас
албан ёсоор мэдэгдэл гаргасан билээ.
Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухайконвенцийн6
дугаар зүйлийн 2-т \”Оролцогч улс нь хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих
бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана.\”, 24 дүгээр зүйлийн 3-т
\”Оролцогч улс нь хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах
зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна\” гэж тус тус
заасны дагуу Монгол Улсын төр Нэгдсэн Үндэстний Байгууллагын өмнө үүрэг
хүлээсэн байдаг. Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар
зүйлийн 8.1 дэх хэсэгт \”…Ашиг хонжоо олох, хүүхдийн эрүүл мэнд, амь
насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно…\” гэж заасан
байдаг.
тухайконвенцийнхэрэгжилтийн талаарх Монгол Улсаас ирүүлсэн 5 дугаар
тайланд өгсөн зөвлөмжийн 11.С-д \”Унаач хүүхдийн эрх, гэр бүлийн
хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, бие махбодын шийтгэл,
хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэгчдэд мониторинг хийх, тэдний үйл
ажиллагааг зохицуулах, төрсний гэрчилгээний олголт зэрэг асуудлаар Монгол Улсын
Хүний эрхийн Үндэсний Комиссоос ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх”-ийгзөвлөсөн
байна.
баталсан Хүүхдийн эрхийн тухайконвенцийнХүүхдийн эрх, ашиг
сонирхлыг нэн тэргүүнд харгалзаж, 2010 онд НҮБ-ынБоловсрол, Шинжлэх ухаан,
соёлын байгууллагаас жил бүрийн 7 дугаар сарын 11, 12, 13-ныөдөр
тэмдэглэн өнгөрүүлдэг баяр, наадмыг \”соёлын биет бус өв” гэж бүртгэж
хүлээн зөвшөөрснийг хүндэтгэж, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх
зорилгоор өвөл, хаврын (хүйтний улиралд) хурдан морины уралдаанд хүүхдийг
оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр
гаргахгүй байхыг Танаас хүсэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын
тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн
эрхийн дагуу энэхүү Зөвлөмжийг хүргүүлэв.