Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр хуралдлаа.
Хурлаар НИТХ-д танилцуулах Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах
ажлын явц, авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах
чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга, \”Иргэдийн оролцоотой – Амьдрах
орчныг сайжруулах жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, Нийслэлийн жижиг,
дунд үйлдвэрийг хөгжүүлэх, сангийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
асуудлуудыг хэлэлцлээ.