МХЕГ, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
хамтран \”Хуулиа мөрдье-21” согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд хяналт
тавих нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Мөн дүүргийн МХХ ЦХ ГБХЗХХ хамтран
худалдаа үйлчилгээ эрхлэдэг байгууллагууддаа нөлөөллийн сургалт явууллаа.
Налайх дүүргийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан
борлуулдаг мөн түүгээр үйлчилдэг нийтдээ 126 аж ахуй нэгж байдаг. Үүнээс гурван аж ахуй нэгж архи согтууруулах ундааг насанд
хүрээгүй хүүхдүүдэд худалдан борлуусанаар зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй
тэцэх хэмжээний торгууль оногдуулсан. Мөн
тусгай зөвшөөрөлийг цуцлах хүртэл арга хэмжээг авах юм байна.Тиймд аж ахуй нэгж
эрхэлж байгаа иргэдэд хуулий мөрдөж насанд хүрээгүй хүүхдүүдэд архи
согтууруулах ундаа болон тамхи худалдахгүй байхыг анхууруулсан юм.