Даваа
гаригийн үдэш ОХУ-ын дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байсан \”Сталины үхэл”
инээдмийн киног үзэж танилцаад хориглосон байна. Уг бүтээлийг \”үзэл суртлын
дайн” буюу \”хэт туйлшрал” бүхий утга агуулгатай хэмээн Оросын талын оролцогчид
дүгнэжээ. Пүрэв гаригт гаргахаар төлөвлөж байсан ч уг киног гаргах эрхийн
гэрчилгээг татан авсан байна.
Жүжигчин
Стив Бускеми, Жеффри Тэмбор нарын гол дүрийг нь бүтээсэн тус киног Орос даяар
гаргах эсэх нь тодорхойгүй болжээ. Соёл урлагийн яамны мэдэгдсэнээр энэ нь Оросын Волга компанийн шийдвэр аж. \”Киног
гаргах эсэх шийдвэр бүр дараа нь гарах болно” хэмээн Соёл урлагийн яамны
мэдэгдэлд дурджээ.
Найруулагч
Армандо Яннучигийн энэхүү бүтээл 1953 онд ЗХУ-ын дарангуйлагч Жозеф Сталины
үхлийн дараа өрнөж буй эрх мэдлийн тэмцлийн тухай өгүүлдэг аж. Киноны гол
дүрүүд ихэнх нь бодит, түүхэн хүмүүс юм.
Өнгөрөгч
10 дугаар сард Их Британид гарсан уг киноны Даваа гаригт болсон үзлэгт Оросын
кино театруудын төлөөлөгч нар, парламентийн гишүүд оролцжээ. Оролцогчдын ихэнх
нь сэтгэл дундуур байсан аж. Тухайлбал, парламентийн Соёл урлагийн хорооны доод
танхимын дэд тэргүүн Елена Драпеко ярихдаа \”амьдралдаа хэзээ ч ийм жигшмээр
зүйл үзэж байсангүй” гэжээ.
Б.Болормаа