Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Эндод унаснаар Точиношин энэ башёг ганцаар тэргүүлж эхэллээ. Какүрюү М.Ананд өчигдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд унасан бол өчигдөр Эндод ошидаши мэхээр ялагдаж, хоёр дараалан уналаа. М.Ананд аварга Хацү башёгийн сүүлийн хоёр өдөр өөр рүүгээ шилдэж татах мэх хийгээд ялагдал хүлээгээд байна. Түүний гол өрсөлдөгч Гүржийн бөх Точиношин өчигдөр Тамавашиг дэвжээнээс түрэн гаргаснаар Какүрюү аваргаас нэг давааны илүү болов.
Өчигдөр Озэки Гойэдо, озэки Такаяасүтай барилдан ялагдал хүлээсэн бол Такаяасү түрүүлэх найдлагаа бага ч гэсэн хадгалж чадав. Сэкиваке Митакеүми Хацу башёг өнгөтэй эхлүүлсэн ч сүүлийн таван өдөр дараалан өвдөг шороодлоо. Ичиножёо А.Ичинноров өчигдөр элдэвтэй бөх Ёшиказег хоолойнд нь гараа тулган ганц түлхэж дэвжээнээс гаргав. Тэрбээр найм давсан учир Комүсүби цол цаашлаад гурав давбал Сэкиваке цолтон болох боломжтой.