\”Хар нүдэн бүсгүй”, \”Холын
тэнгэр аав”, \”Босоо хийморьтой эр хүн” зэрэг олон дуугаараа монгол түмний зүрх
сэтгэлд хоногшсон дуучин Лосолын Болдбаатар уран бүтээлийн тоглолтоо нэгдүгээр
сарын 23, 24-ний өдөр үзэгч түмэндээ өргөн барьсан. Бөхийн өргөөнд болсон
\”Санахын гэгээ” тоглолтод түмэнд түгсэн олон дуунууд эгшиглэсэн юм. Түүний тоглолт жил бүр гэнэтийн бэлэгтэй байдаг. Энэ жилийн тухайд Л.Болдбаатар хүү Ганбатын
хамт ая дуугаа өргөж, \”Босоо хийморьтой эр хүн” дууг хамтран дуулсан нь гэнэтийн бэлэг байсан юм.
Л.Болдбаатар \”Миний хүү том болсон байгаа биз. Сайхан дуулж байна
уу? За би ингээд халаагаа өгнө дөө.\” гэж танхимд цугласан олныг хөгжөөгөөд
авчээ.