Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол утааг \”гамшиг болоогүй\” гэж хэлээд олон нийтээс нэлээд шүүмжлэл хүртсэн нэгэн. Магадгүй тэрээр утаа багатай хэсэгт аж төрж, ажилладаг учраас үнэмшилгүй санагдсан байх, түүнд хамаа ч үгүй байж болох. Гэлээ гээд түшээ хүний хувьд дуугүй сууж болохгүй гэдгийг туршлагатай гишүүн сайн мэдэлгүй яахав. Гамшиг болоогүй утааны эсрэг ганц нэг үг чулуудаж сонсогдоно билээ.
Тэгвэл өнөөх шатахууны чинь үнэ, хомсдол өндөр сэнтийднүүдийн тархинд үсэрч ороод наалдчихаж. Толгой нь өвдсөн тэд хамтаараа, бултаараа өвчин намдаах эмээ Ерөнхий сайдаасаа асууж байна гэнэ шүү. Үхлийн хортой утааг тоогоогүй өнөөх Д.Оюунхорол гишүүн энд толгой цохин тууж явна. Ерөнхий сайд ч өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар хариу мэдээлэл хийж, жорын бэлдэцээ хуваалцах сурагтай. Төр, ард түмэнтэйгээ хамт шаналвал илааршуулахгүй юм аа, гэхэд анхаарал тавьж, түр ч атугүй өвчин намжаах эмийн сураг сонсож болдог л юм байна.
Тэгэхээр түмэн олны толгойн өвчнийг төрийн түшээдэд ч халдаадаг аргатай болъё, яадаг юм.