Авлигатай
тэмцэх газраас хийсэн мэдээллээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Гантулга, О.Баасанхүү нарыг шалгаж, заримынх нь
хэргийг прокурорт шилжүүлсэн талаар
өчигдөр мэдээлсэн.
Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн
даргаар ажиллаж байсан Ж.Болормаа Авлигатай тэмцэх газарт хандан, сайд
Ц.Цогзолмаа, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр
орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэх
гомдол, мэдээлэл ирүүлжээ.
Хяналт шалгалт хийх шатанд 2017
оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр нэмэлт гомдол, мэдээлэл бичгээр гаргасан
байна. Мөн 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр дахин гомдол гаргажээ.
Нийтдээ 3 удаа гомдол өгөөд байгаа аж.
Хяналт шалгалтын хүрээнд
С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь Төрийн албаны тухай
хууль болон бусад тогтоомжид нийцсэн эсэх асуудлыг шалгуулахаарТөрийн албаны
зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн аж. Албан бичгийн хариу нь хараахан ирээгүй
байгаа бөгөөд хянан шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Ц.Цогзолмаа
сайд ашиг сонирхолын зөрчил гаргасан уу гэдэг
нь хараахан тодорхой болоогүй байна.