Украины чөлөөт уран бүтээлч Даниэл Грийн саяхан 50 мянган сумны хоосон хонгиогоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хоёр метр өндөр хөргийг бүтээжээ. Сумны хоосон хонгионуудыг 2014 онд болсон Украины хувьсгалын үеэр Майданы талбайгаас цуглуулсан бөгөөд Украинд гарсан шиг бослого хөдөлгөөн 1990 оноос хойш Европт гараагүй юм. АНУ-ын Нью Йорк хот дахь нэгэн үзэсгэлэнд тавьсан энэхүү бүтээлээрээ Даниэл Грийн дайны аюул, гамшиг ямар аймшигтайг хүмүүст харуулахыг зорьсон байна. Украины иргэд тус улсын зүүн мужид үймээн самуун бослого дэгдсэнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг буруутгадаг ба Даниэл Грийн \’ОХУ биднийг хуучин ЗХУ-ын үеийнх шиг дарлах гэж оролддог, Украин улс одоо ардчилал, дарангуйлал хоёрын завсар дунд оршиж байна” гэжээ. Майданы бослогод Даниэл Грийний хэд хэдэн нөхөд нь амиа алдсан ажээ. Найз нөхдийнхөө хойноос харуусан гашуудах үедээ Даниэл Грийн уг бүтээлийг хийх санааг олсон юм байна.
Ж.Бат