Сүүлийн үед хит болсон кино болгонд гол дүр нь болж буй хэнтий нутгийн уугуул жүжигчин Ж.Алтаншагайгийн шийдэмгий, хурц дүр төрх нь үзэгчдэд аль хэдийн танил болсон. Жүжиглэхийн хажуугаар чамгүй сайн хөтлөгч гэгддэг ба Монголдоо бол цөөн хэдэн энтертаймент хөтлөгчдийн нэг. Фантастик продакшнаар овоглодог хөдөлмөрч залуу маань хамгийн сүүлд \”Том Толгойтын Романс” инээдмийн уран сайхны киноны Том толгойтын дүрийг бүтээсэн гэнэ. Кино энэ сарын 06-наас бүх кино театруудаар гарч эхэлсэн билээ. Тэгвэл жүжигчин залуу маань саяхан найзуудынхаа дунд ийнхүү онгирч /хошигнон/ ярьсан гэнэ. – \”Улаанбаатар хотын нийт охидын 70% нь надад сайн. Үлдсэн 30% нь гэр бүлтэй учир улаан цайм намайг гэх хэцүү байдаг гэсэн” хэмээжээ. Харин түүний найзууд энэ яриаг нь үнэн эсэхийг батлах шалгалт явуулахаар болсон гэнэ. Өөртөө итгэлтэй царайлаг жүжигчин залуу маань харин тэр шалгалтанд тэнцсэн болов уу?
Магад удахгүй Монгол бүсгүйчүүдийн хүсэмжит залуусыг тодруулбал ямар ч эргэлзээгүй толгойлох нь тодорхой биз ээ.
эх сурвалж: unen.mn