Нью-Йорк хотын нэгэн музейн эрхлэгч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт Ван Гогийн уран зургийн оронд \”алтан суултуур” санал болгожээ.
\”Вашингтон Пост” сонины мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Нью-Йоркийн Гуггенхаймын музейн эрхлэгчээс Ван Гогийн \”Цаст байгаль” уран зургийг түр зээлдүүлэхийг хүссэн ажээ. Харин одоогоор уг уран зургийг Испанид болж буй үзэсгэлэнд гарган үзүүлж байгаа тул музейн эрхлэгч \”алтан суултуур”-ыг түүнд санал болгосон байна.
Энэхүү алтан суултуур нь \”Америк” гэсэн нэртэй бөгөөд түүнийг Италийн нэгэн уран бүтээлч АНУ дахь баян хоосны ялгааг харуулах зорилгоор урласан юм байна. Алтан суултуурыг өнгөрсөн оны намар хүртэл нэг жилийн хугацаанд тус музейд үзмэрээр тавьсан бөгөөд одоогоор Цагаан ордон үүнийг авсан эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Гэхдээ Ерөнхийлөгч Д.Трамп алтан эдлэл болон алтлаг өнгөнд нугасгүй дуртай нэгэн гэнэ. Тэрээр өмнө нь Цагаан ордны зууван танхимд зориулан алтан шаргал өнгөтэй хөшиг хүртэл хийлгэж байсан ажээ.
Ж.Бат