Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзах юм. Жил бүрийн нэгдүгээр сард Ерөнхий сайд, Засаг дарга нар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаг билээ. Энэ дагуу өнөөдөр уулзалт хийхээр болжээ. Хэдийгээр хотын дарга С.Батолдын өнөөдөр иргэдтэй уулзах уулзалт болон бусад арга хэмжээ хойшилж байгаа ч Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дахь \”Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв\”-ийн нээлтийн ажиллагаа товлосон хугацаандаа болох юм байна.