АНУ-ын \”Бага насны хүүхдийг рекламанд тоглуулхыг эсэргүүцэгч” ТББ-аас 13
нас хүртэлх бага насны хүүхдэд зориулсан фейсбүүк хуудсыг хаахыг шаардаж тус
компанийн үүсгэн байгуулагч Марк Цукербергт албан шаардлага хүргүүлжээ. Уг албан
шаардлагад 110 гаруй эмч, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгчид гарын үсэг зурсан бөгөөд тэд хүүхдэд зориулсан мессенжер хуудас
нь бага насны хүүхдэд маш их хортой нөлөө үзүүлж, тэднийг уур бухимдалтай
болгон хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж энэхүү шаардлагыг тавьсан
байна. Тэд албан шаардлагадаа дурьдахдаа \” бага насны хүүхдүүд нь олон нийтийн
хэрэглэдэг фейсбүүкийн сүлжээн дэх мэдээ материалыг ойлгох төвшинд хүрээгүй
бөгөөд энэ нь тэднийг муу зүйлд хөтлөх үр дагавартай \” хэмээн мэдэгджээ. Фейсбүүк компани нь өнгөрсөн оны 12-р сард
бага насны хүүхдэд зориулсан Messenger Kids хэмээх шинэ сүлжээг гаргасан юм байна.