Өнгөрсөн сард ханиад
томуугийн өвчлөл их байсан учир ЕБС-ийн бүх сурагчдын II улирлын амралтыг нэг
сар болгох шийдвэр Засгийн газраас гаргасан билээ. Хуваарь ёсоор нийслэлийн
ЕБС-ийн сурагчдын хичээл маргааш эхэлнэ. Харин III, IV улирлын
амралт хэзээ эхлэх хуваарь одоогоор тодорхой болоогүй байна. Аймаг, сум, тосгон
багийн сургуулийн сурагчдын хичээл нэгдүгээр сарын 22-нд эхэлсэн юм.