Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, 57 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа Олон улсын жүдо бөхийн холбооны экспресс ярилцлагад орж, таван асуултад хариулсан байна.
-Таны 2018 оны зорилго?
-Гол зорилго бол дэлхийн аварга цолоо хамгаалах. Эх орныхоо төлөө, өөрийнхөө төлөө зорилгоо биелүүлэхийн тулд өдөр бүр бэлтгэл хийх болно.
– 2020 оны олимпод мөрөөдлөө биелүүлэх замд тань 2018 оны улирал хэр чухал вэ?
– Мэдээж их чухал улирал болно. Олимпийн сонгон шалгаруулалт эхэлж байгаа болохоор бүгд шинээр эхэлж байгаа. Би шинэ өрсөлдөгч болон оролцох ёстой олон тооны тэмцээндээ бэлэн байна.
– Таны гол өрсөлдөгч хэн бэ?
– Бүгд л хүчтэй болохоор хэн нэгнийг нь онцлоход хэцүү. Барилдах өрсөлдөгч болгоноо хүндэлдэг.
– Танаас 2018 онд юу хүлээх вэ?
– Жүдо сонирхогчид надаас ялалт, хичээл зүтгэл хүлээж болно. Татами дээр гарах болгондоо би 100 хувь хүч чадлаа гаргахад бэлэн байдаг.
– Жүдо сонирхогчид энэ жилийн IJF цуврал тэмээнүүдийг үзэх шалтгааныг хэлнэ үү?
– Жүдо маш сайхан эрч хүчтэй спорт. Олон сайхан тамирчидтай, өндөр техник, ур чадвартай. 2018 он жүдо бөхийн хувьд сайхан жил болно гэдэгт итгэж байна.