Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн
хуралдаанаар ахмадын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Тэгвэл
энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр 393 орчим мянган иргэний
тэтгэвэр нэмэгдэж байна.
Засгийн газраас бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь
тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн
тогтоосон юм.
Түүнчлэн Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 155 мянган
төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоосон билээ.
Ингэснээр энэ сараас эхлэн Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны
тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Сануулахад,
энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн
хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.