УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар болон Ардчилсан намын гишүүд оролцохгүй гэдгээ мэдэгдэж чуулганы танхимыг орхин гарчээ. Ардчилсан нам Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй учир тус намыг төлөөлөн УИХ-д суугаа гишүүд хуралдаа суухгүй байхаар шийдсэн бололтой.
Хэдийгээр өчигдөр Ардчилсан намаас Засгийн газарт ирүүлсэн шаардлагын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хүргүүлсэн ч тэд эсэргүүцлийн жагсаалаа ийнхүү эхлүүллээ. Жагсаалтай холбогдуулан төрийн ордны орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.
Я.Хулан