Загварын эрин үе цаг хугацааны
эргэлтэнд дахин давтагдаж байдаг онцлогтой. Өнгөрсөнд мартагдаж орхисон
загварууд дахин моодонд орж, загварын тайзнаа мандах үе ирж байдаг билээ. Яг
үүнтэй ижил, Мьянмар улсын эрчүүдийн өмсдөг \”Lungi” буюу бүсэлхийгээр уядаг ороолттой ижил загвартай Zara брэндийн юбка
моодонд оржээ.
Хаанаас ирснээс үл хамааран Мьянмар
улсад сүм хийдэд очих гэж байгаа эрчүүд энэхүү ороолтыг уяж, хөлөө халхалдаг
байсан аж. Харин өнөө цагт lungi,
lungyi, longyi, sarong (Индонезийн үндэсний хувцас) зэрэг хувцсыг тус улсын хүн хөдөлгөөн
ихтэй гудамжинд ч өмсөх болжээ.
Lungi буюу хоолой
хэлбэрийн ороолтыг бүсэлхийгээрээ ороож, урд талдаа зангидан өмсдөг юм байна. Энэ
нь эрт дээр үеэс Өмнөд, Зүүн Өмнөд Ази болон Африк, Арабын эрчүүд өмсөж ирсэн,
олон үеийг элээсэн хувцас аж. Зөөлөн бөгөөд хөнгөн учраас цаг агаарын дулаан
нөхцөлд тохиромжтой бөгөөд уртын хэмжээ нь өвдөгний орчимд таардаг учир өмсөж
байгаа эзнээ загварлаг, зохимжтой харагдуулдаг юм байна.
Харин өнөө цагт Zara брэндийнхний
худалдаж эхлээд буй яг ижил загварын юбка нь Их Британид 69 фунт стерлингээр
худаалагдаж байгаа гэнэ.
Б.Болормаа