Иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, тасралтгүй хүргэх зорилгоор нэгэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын шийдвэрээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд 2018 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үдийн цайны завсарлагагүйгээр нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэхээр болсон байна. Ийнхүү шийдвэрлэснээр ямар нэгэн чирэгдэл үүсэхгүй, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжтой болно гэж тус газрын зүгээс үзсэн аж.