Аргентинд төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа дээд тушаалын албан хаагчидаас өөрсдийн хамаатан саднаа төрийн албан тушаалд томилон ажиллуулахыг лхагва гаригаас эхлэн хоригложээ. Ерөнхийлөгч Маурисио Макри баримтанд гарын үсэг зурсаныг засгийн газрын албан ёсоор нийтэлсэн бөгөөд тийм томилгоотой албан тушаалтнууд албаа хоёрдугаар сарын 28-аар дуусгавар болгох юм байна.
Шинэ тогтоцоор тус орны ерөнхийлөгч ч бай, ерөнхийлөгчийн орологч, засгийн газрын тэргүүн болоод төрийн ямар ч байгууллагын албан тушаалтантай холбоотой шууд болон шууд бус төрөл төрөгсөд хамаатан садангуудыг төрийн аль ч салбарт ажиллуулахыг хоригложээ. Энэ хориг нь иргэний холбоонд ажилдаг хүмүүст ч гэсэн хамаатай гэнэ.
Telesur сувгийн мэдээллэснээр, хөдөлмөрийн яамны сайд Хорхе Триакийн эгч, сайд нарын танхимын тэргүүн Маркос Пеньи ах, аюулгүйн байдлын сайд Патрисии Буллричийн хүү зэрэг төрийн албан тушаалтнууд албаа орхих өргөдлөө өгсөн байна.
Ц.Пүрэвдорж