Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах албаны Хамгаалалтын газар тусгайлан тоноглосон гурван автобусыг үйл ажиллагаандаа ашиглахаар боллоо.
Тус газрын алба хаагчид нийслэлд төдийгүй орон нутагт хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэдэг онцлог ажил, үүрэгтэй. Цагдаагийн алба хаагчид БНСУ-д үйлдвэрлэсэн, 45 хүний суудалтай тусгайлан тоноглосон эдгээр автобусыг албан хэрэгцээндээ ашигласнаар алба хаагчдын тав тухтай байдлыг хангах, хувцас, тусгай хэрэгслээ хамтад нь тээвэрлэх, үүрэг гүйцэтгэх газарт түргэн шуурхай хүрэх зэрэг олон давуу тал, ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм байна.
Ж.Бат