Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, шашны байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийж байна. Шалгалтаар холбогдох хуулиуд, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан журмуудын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын галын аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих бөгөөд мөн үйлчлүүлж буй сүсэгтэн олон арц, хүж асаахад зориулан аюулгүй байдлыг хангуулах юм байна. Одоогоор нийслэлд 163 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газраас явуулж байгаа энэхүү шалгалт энэ сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.
Ж.Бат