Умард Солонгосын тав хүртэлх насны 60 мянган хүүхэд тураалтай байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдээллээ. Тус сангийн төлөөлөгчийн хэлснээр энэ улсын 18 сая орчим иргэнд хүнсний тусламж нэн даруй шаардлагатай байгаа аж. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхтэй холбоотой ажил НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээгээр хязгаарлагдаагүй ч шатахууны үнийн өсөлт тусламж хүргэхэд нөлөөлж ихээхэн байгаа гэнэ.
Ж.Бат