Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-ын \”Роснефть”-ийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна. Түүнийг Давосын чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтэй уулзаж, түлш, шатахууны хангамж, геологийн салбарт хамтран ажиллах санал солилцох үеэр \”Роснефть”-ийн удирдлагууд Монголд нэгдүгээр сарын 29-нд айлчлахыг мэдэгдэж байсан юм. Мөн энэ үеэр Аркадий Дворкович газрын тосны чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, \”Роснефть” компанид уг асуудлаар Монгол Улстай хэлэлцээр хийх чиглэл өгчээ.
Энэ хүрээнд ОХУ-ын \”Роснефть”-ийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох албаныхантай хэлэлцээ эхлүүлж, уулзалт хийсэн байна. Хэлэлцээ, уулзалтууд үргэлжилж байгаа аж. Хоёр тал байр сууриа нэгтгэсний дараа албан ёсоор мэдээлэл хийх юм байна.
Монгол Улс шатахуунаа 100 хувь импортолдог бөгөөд \”Роснефть” ХХК-иас шатахууны дийлэнхийг импортолдог юм. Роснефтийн зүгээс С.Баярын Засгийн газрын үед шатахуун түгээх 100 станц барьж ашиглах хүсэлтээ илэрхийлж байсан юм.