Сүүлийн үед сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн ууц, идээ, буузны хулгайн хэрэг ихсэх хандлагатай байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээлллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр мэдээллээ.
Тиймээс гэр хорооллынхон болон зарим орон байрны нэг давхрын тагтнаас хулгайд эд юмаа алдахаас сэрэмжлүүлж байна. Мөн хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэсэн иргэдийн хөл хөдөлгөөн ихссэн тул томоохон худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэргийн гаралт ч огцом нэмэгджээ. Түүнчлэн иргэдийг орой үдшийн цагаар зодож, дээрэмдэх хэрэг ч гарсаар байна. Хулгайд эд зүйлээ алдаж, дээрэмдүүлсэн иргэдийн дийлэнх нь сар шинийнхээ бэлтгэлийг хангахаар хамаг мөнгөө авч яваад дээрэмчдийн өгөөш болох тохиолдол ихсэж байгаа аж. Тиймээс иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
Ж.Бат