\”UBS” телевизийн бүтээл \”Содура” уран сайхны кино ОХУ-ын үзэгчдэд өнөөдрөөс хүрч эхэлж байна.
\”Содура\” киноны ОХУ дахь нээлтэд зориулсан хэвлэлийн хурал Эрхүү хотноо боллоо. Киноны ерөнхий продюсер Л.Балхжав, Баруун тайгын ахлагч Ширээлийн дүрийг бүтээсэн Ардын жүжигчин П.Цэрэндагва нар уг хэвлэлийн хуралд оролцсон юм. Албан ёсны нээлт өнөөдөр 17:00 цагаас Иркутск хотын Киномолл театрт болох юм байна.
Цаатан ардын өвөрмөц ёс заншил, түүх соёлын онцлог, байгалийн үзэсгэлэнг харуулсан \”Содура” кино нь өмнө нь 69 дэх удаагийн Каннын олон улсын кино наадамд оролцож байсан билээ. Тус киноны санаачлагч, ерөнхий продюсероор UBS телевизийн ерөнхий захирал, УГЗ Л.Балхжав ажилласан бөгөөд найруулагчаар нь Б.Жаргалсайхан ажилласан байдаг. Киноны дүрүүдэд ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Соёлын тэргүүний ажилтан Амбий буюу Ц.Батхуяг агсан, С.Болормаа, жүжигчин С.Ариунбямба, Ч.Очгэрэл, А.Өнөржаргал, О.Амгаланбаатар, Н.Оюунсүрэн нар тоглосон билээ.
Я.Хулан