Казахстаны парламент өнгөрсөн долоо хоногт \”Шашны хууль”-нд өөрчлөлт оруулах хуулийн төслийг авч хэлэлцлээ. Өөрчлөлтөд шашны холбогдолтой зарим зүйл, эд хэрэгслийг хориглох талаар дурдсан байна. Казахстаны шашин, иргэний нийгмийн асуудал эрхэлсэн сайд Нурлан Ермекбаев энэ талаар хэлэхдээ \”Зарим зүйл гэдэгт эрэгтэйчүүдийн хууз сахал, богино өмд, паранжа, эмэгтэйчүүдийн нүүрээ тагласан никаб хувцас зэрэг багтаж байгаа. Гэхдээ бүх хууз сахлыг хориглохгүй. Болох хууз, болохгүй хуузны стандартыг гаргахаар бид ажиллаж байна. Сахалны урт, хэлбэр гээд олон юмаар ангилна. Мөн 16 нас хүрээгүй хүүхдийг хэрэв эцэг эхийн хэн нэг нь татгалзаж байвал шашны ёслолд оруулахыг хориглоно” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Хууз сахлыг хориглох саналыг тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрөө гаргасан гэнэ.
Ж.Бат