Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас сар шинийн баярын өдрүүдээр Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвүүдээс нэмэлтээр тээврийн хэрэгслээр үйлчлэхээр зохион байгуулахаар болжээ.
Тухайлбал дээрх зорчигч тээврийн төвүүдээс нийт 71 чиглэлд 450 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 211 баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэхээр болж байна. Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгоны вокзалаас цагийн хуваарийн дагуу 372 тээврийн хэрэгсэл үйлчлэх байсан бол баярын өдрүүдэд 142 тээврийн хэрэгслийг нэмэлтээр үйлчилгээнд явуулах юм байна. Мөн Баянзүрх зорчигч тээврийн төв 78 тээврийн хэрэгслийг нэмэгдүүлж, нэмэлтээр 69 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр зохион байгуулж байгаа аж.
Харин сар шинийн баяраар улс, хот хоорондын зарим чиглэлүүдийн зорчигч урсгал буурдагтай холбогдуулан хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд дараах 49 чиглэлийн тээвэрлэлтийг зогсоох юм байна.