Их Британийн хунтайж Уильям, Харри нар ард түмнийхээ дунд Их Британийн хатан хаан II Элизабетаас илүү нэр хүндтэй болсныг социологийн \”Ipsos Mori\” албанаас явуулсан судалгааны дүн харууллаа. Судалгаанд оролцогчдын 62 хувь нь хунтайж Уильямыг хааны гэр бүлээс хамгийн их таалагддаг хүнээр нэрлэжээ. Түүний гэргий, Кэмбрижийн гүнгийн хатан Кэтрин 21 хувийн санал авч, жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэв. Хоёрдугаарт 58 хувийн санал авсан хунтайж Харри, гуравдугаарт 47 хувийн саналаар хатан хаан II Элизабет орсон байна. \”Evening standard\” сонинд тэмдэглэснээр ах, дүү хунтайж нэр хүндээрээ ээжээсээ буюу Диана гүнжийг ч давжээ. 1994 онд явуулсан судалгаагаар тэрбээр 47 хувийн санал авч байсан гэнэ.