Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харгана хэмээх нутагт хаваржиж байгаа жирэмсэн эх умайн гадуурх жирэмслэлтийн улмаас 4700мл цус алдаж, биеийн байдал хүнд, шокийн байдалтай байхад нь Аймгийн нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг цаг алдалгүй түргэн шуурхай очиж, хэвийн бус нөхцөлд хагалгаа хийж, эхийн амь насыг аварсан байна. Хагалгааны багт ЭБЭ-ийн ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, ЭБЭ-ийн эмч н.Цэеэнрэгзэн, МЭЭ-ийн их эмч Л.Алтанзул, хагалгааны сувилагч Мөнх-Ундрах, унтуулгын сувилагч н.Анхтуяа, жолооч н.Мөнххүү нар ажиллаж эхийн амь насыг аварчээ.