Их
Британийн засгийн газраас байгаль орчинд хор хөнөөлтэй үйлдвэрлэлийг багасгах
бодлого хэрэгжүүлснээр өнгөрөгч нэгдүгээр сарын байдлаар дизель хөдөлгүүрт
автомашины борлуулалт 25 хувиар буурчээ. Үүнтэй
холбоотойгоор 2017 оны нэгдүгээр сард дизелийн борлуулалт дагаад 25.6 хувиар
буурч, нийт борлуулалт нь 6.3 хувиар буурсан байна. Хөдөлгүүр үйлдвэрлэгчид,
худалдаалагчдын нийгэмлэгийн мэдэгдсэнээр засгийн газраас явуулсан бодлого
шийдвэрүүд ийнхүү худалдан авагчдын сонголтонд нөлөөлжээ.
Дизель
түлш нь агаарын чанарыг муутгахад голлох нөлөөг үзүүлдэг учраас энэ төрлийн
хөдөлгүүрт машины эзэд өдөр татвар төлөх, аль эсвэл хэрэглээгээ хязгаарлах
шаардлага тулгарч байгаа ажээ. Тус улсын засгийн газраас 2040 он гэхэд шатахуун
болон дизель хөдөлгүүрт шинэ машины борлуулалтыг бүрэн хориглохоор урт хугацаат
төлөвлөгөөг гаргаж байгаа гэнэ. Хэрэглэгч
дизель хөдөлгүүрт шинэ машин худалдан авахдаа төлдөг татварыг ирэх дөрөвдүгээр
сараас нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрөгч 11 дүгээр сард засгийн газраас гаргасан
юм. Түүнчлэн дизель түлш ашигладаг компанийн машинуудын татвар ч нэмэгдсэн
байна. Лондон
хотын хувьд бохирдол их ялгаруулдаг тээврийн хэрэгслүүдэд өндөр татвар
ногдуулах шийдвэрийг хэдийн гаргасан ч, Оксфорд гэх мэт бусад хотуудад төв
хэсгүүдэд ийм машинуудыг хязгаарлахаар төлөвлөжээ.
Орчуулсан: Б.Болормаа