Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл
хийлээ. Тэрбээр АТГ-ын
удирдлагууд болон УИХ-ын дарга М.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэг,
\”Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлаар мэдээлэл өглөө. АТГ-ын Олон
нийтийн зөвлөлд иргэдээс хэд хэдэн өргөдөл, гомдол ирдэг. Иргэд АТГ-т гомдол
гаргадаг ч шалгадаггүй, тодорхой хариу өгдөггүй. Жишээлбэл, УИХ-ын дарга
М.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлэг, 60 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбоотой
хэргүүдийг шалгаж, тогтоож өгөх гомдол ирсэн. АТГ зөвхөн өөрийн эрх ашигтай
хэргийг шалгаж байна. Тиймээс АТГ-ын дарга өөрөө авлигачдыг орогнуулсан, ашиг
сонирхлыг зөрчилтэй байна гэж АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс үзэж байгаа
гэлээ.Мөн Олон нийтийн зөвлөлөөс гадна АТГ-ын удирдлагууд Олон нийтийн дэд
зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл нь тусгайлан цалинждаг, тодорхой үүрэг
чиглэлтэй юм байна. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд 2018 оны нэгдүгээр
сарын 8-нд Олон нийтийн дэд зөвлөлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Энэ
талаар АТГ-ын удирдлагууд ямар нэг тайлбар өгөөгүй гэдгийг тодотгож эхэлсэн юм.
Харин АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан \”Бид яагаад АТГ-т
санаа зовж байна вэ гэвэл АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө авлига авдаг,
авлигачдын нэг юмбайна. Өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын дарга Х.Энхжаргал төрсөн
эгчийнхээ хүүхдийг Зүүнхараагийн Төмөр замын засварын газрын даргаар томилсон
байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. АТГ-ыг удирдаж байгаа хүнөөрөө
авлигачидтай хуйвалдаж, хадгалж, бөөцийлдөг хүн болсон байна гэж дүгнэхэд хүрч
байна. Тиймээс АТГ-ын удирдлагуудыг өөрчлөх ёстой.
Монгол Улсын төр, ард түмний өмч болсон \”Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг
\”Жаст” группын эзэн Ш.Батхүү гэх бизнесменд баталгаа гарган Стандарт
банкинд барьцаанд тавьсан. Үүнээс болж Английн Хатан хааны дэргэдэх Арбитрын
шүүхээс ирсэн бичигт төлбөр тооцоог \”Эрдэнэт” үйлдвэр төлнө гэсэн байна.
Хэрэв өмнө нь гарын үсэг зурсан хүмүүсийн асуудлыг хуулийн байгууллага шалгаж,
тогтоосон бол өнөөдөр бид ийм өндөр төлбөр төлөхгүй байсан. \”Эрдэнэт”
үйлдвэрийг Стандарт банкинд барьцаанд тавихыг зөвшөөрч, 2009 онд гарын үсэг
зурсан хүмүүс нь хуурамч гарын үсэг гэж, өршөөгдсөн. Хэрэв Стандарт банк гарын
үсгийг хуурамч гэж үзсэн бол анхнаасаа барьцаанд авах байсан уу гэх асуулт гарч
ирж байгаа юм. Гэтэл барьцаанд тавихыг зөвшөөрсөн гарын үсэг зурсан хүмүүс
өнөөдөр төрд ажиллаад, Гадаадад Элчин сайдаар ажиллаж байгаа нь шударга бус
зүйл юм.Энэ мэт шалгаж, тогтоох ёстой
хэргүүдийг АТГ шалгахгүй, гэмт хэрэгтнүүдийг хаацайлж байгаа учраас АТГ-ын
удирдлагуудыг ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа” гэв.