Нийслэлийн Засаг даргын
орлогч Ш.Анхмаа өнөөдөр Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн
109 дүгээр сургуулийн удирдлагуудад хүүхдийн автобусны түлхүүр
гардууллаа. 2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар долоон дүүргийн
төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 23 нийт 50 сургууль
121 автобусаар давхардсан тоогоор 5376 суралцагчийг тээвэрлэх үйл
ажиллагааг явуулж байна.
Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
\”Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг
нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд \”Сургуулийн
автобус” төсөл хэрэгжүүлнэ гэсэн зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн батлагдсан
хөрөнгөөрөнгөрсөнонд 3 сургуульд хүүхдийн автобус олгохоор
төлөвлөгдсөн.
Нийслэлийн Засаг даргын
орлогч Ш.Анхмаа \”Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад
тулгамдаж буй асуудал бол тээврийн асуудал. Өнгөрсөн оны нийслэлийн төсөвт
хүүхдийн автобусанд 400 сая төгрөг төсөвлөсөн. Өнөөдөр эхний 2 автобус бэлэн
болж, хүлээлгэн өгч байна. Энэ жил мөн 400 саяыг төсөвлөсөн байгаа. энэ мөнгөөр
дахин гурван сургуулийг автобустай болгоно. Эхний ээлжинд хамгийн холоос
хүүхдүүд нь явдаг сургуулиудад бэлэн болсон автобуснуудыг хүлээлгэн өгч байна”
хэмээлээ.
Нийслэлийн Худалдан авах
ажиллагааны газраас автобус худалдан авах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж
\”Эколог бус” ХХК шалгарсан юм. \”Эколог бус” ХХК-ийн үйлдвэрлэж буй нийт 398,0
сая төгрөгийн өртөг бүхий 3 автобусны эхний 2 нь бэлэн болсон. Дээрх автобусыг
хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж
ирдэг Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр
сургуулиудад олгож байна. Гурав дахь автобусыг Сонгинохайрхан дүүргийн 104
дүгээр сургуульд олгохоор төлөвлөөд байна.Тус сургуулиуд
автобустай болсноор өдөрт давхардсан тоогоор 170 орчим хүүхэд гэр сургуулийнхаа
хооронд аюулгүй, дулаан орчинд зорчих боломжтой болоод байна.
2018 онд 3 сургуульд
автобус олгохоор нийслэлийн төсөвт 400,0 сая төгрөг батлагдсан бөгөөд
байгаа бөгөөд цаашид сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хотын
төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон километр алхаж ирдэг
ерөнхий боловсролын сургуулийг автобустай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр
төлөвлөн ажиллаж байнагэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.