\”Пёнчан – 2018\” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг тамирчид өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-нд Олимпийн тосгонд байрлаж бэлтгэлээ базааж эхэллээ.
Мөн манай баг тамирчдын Олимпийн тосгон дахь анхны хурал явагдаж, дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ \”Зохион байгуулах хорооноос гаргасан хуваарийн дагуу тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа базааж, өмнөх олимпийн наадмуудад оролцсон амжилтаа ахиулах зорилт тавин ажиллана” хэмээн мэдээлэв.
\”Пёнчан – 2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцож буй бүх тамирчдад Самсунг компаниас \”Note8\” гар утсыг үнэ төлбөргүй бэлэглэж байгаа бөгөөд манай тамирчид өнөөдөр Олимпийн тосгонд байрлах тус компанийн салбараас гар утсаа хүлээн авлаа. Тус гар утсанд Олимпийн наадамтай холбоотой бүхий л мэдээ, мэдээлэл болон Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны тамирчдын комиссоос явуулж байгаа сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааны тухай мэдээллийг урьдчилан суулгажээ.