Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх
мэдээ:Маргааш өдөр
Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд,
Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш өдөр Говь-Алтай,
Өвөрхангайн нутаг, Баян-өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20
метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын
нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний
эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 02 дугаар сарын 07-ны 20 цагаас 02-р
дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө
нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи
баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд
18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн
бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, бусад
нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө Увс нуур нууруудын хотгор, Завхан голын эх,
Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир
орчмоор 22-27 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар
секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 хэм,
өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар
шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун
хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм,
бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, салхи баруунаас хойш эргэж секундэд 9-11
метр, зарим үед секундэд 14-16 хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 24-26
хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс
баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур
секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм,
өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн
байна.
бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж
секундэд 5-10 метр, өдөртөө 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины
орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9, 10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар
цас орж, цасан шуурга шуурна. 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 12-нд
төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 9-нд
нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, 10-12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын
эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Дархадын
хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын
хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм,
өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 11-нээс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч
суларна.
Эх
сурвалж:Цаг Уур Орчны Шинжилгээний Газар