\”Амьдрал бол тоо томшгүй жижигхэн бухимдлаар хэлхсэн эрхи юм. Уужуу
тайван ухаантай хүн л инээж суугаад энэ эрхийг татаж бардаг” гэж Францын
алдарт зохиолч А. Дюма хэлсэн байдаг. Оросын нэрт зохиолч Тургенев:
\”Хөхүүн хөгжилтэй инээд хүнийг тэжээж байдаг цорын ганц нууц юм” гэсэн
бол \”Хэрвээ та инээлгүйгээр нэг өдрийг өнгөрөөсөн байвал нэг өдөр ямар ч
утгагүй хий хоосон өнгөрөөжээ” гэж жүжгийн зохиолын хаан Шекспир
хэлжээ. Ийн бодвоос \”Инээвэл залуужина, уурлавал үс чинь цайна” гэсэн үг
гарсан бизээ. Дээрх үгс юуг хэлээд байна вэ? Хүний санаа сэтгэл, эрүүл
мэндтэй салшгүй холбоотойг нотолно. Цагаан цайлган, хөгжилтэй, сэтгэл
тэнүүн байвал таны бие махбод, эд эрхтэн эрүүл, таагүй зүйлийг
эсэргүүцэх чадвартай байна. Чин сэтгэлээсээ инээж чадвал энэ нь таныг
гүн бясалгах төлөвт оруулна. Бодол зогсдог. Инээд, бодол хоёр зэрэгцэн орших
боломжгүй байдаг. Та чин үнэнээсээ инээх тэр мөчид оюун ухаанаасаа ангижирдаг. Мөн эрүүл мэндэд ч өндөр ач холбогдолтой эм болдог. Тухайлбал:
- Инээд эрүүлжүүлнэ.
- Уушгины багтаамжийг нэмэгдүүлнэ.
- Амьсгалын замыг цэвэрлэнэ.
- Амьсгаадалтыг /багтрааг/ засна.
- Уушигны хялгасан судсыг өргөсгөж цусны эргэлтийг сайжруулна.
- Мэдрэлийн үйл ажиллагаа сайжруулж, тархины чадварыг нэмэгдүүлнэ.
Өнчин тархины ажиллагааг сайжруулна. Өвчин намдаана, нойр сайжруулна. - Булчинг суллана. Нэг минут инээхэд 45 минут цэвэр агаарт дасгал хийсэнтэй тэнцэнэ. С аминдэмийн үүргийг гүйцэтгэнэ.
- Толгой таллаж өвдөхийг зогсооно.
- Бэлгийн чадавхийг сайжруулна.
- Зүрхний үйл ажиллагааг сайжруулна.
- Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна.
- Бие махбодыг залуужуулна.
- Эмэгтэйчүүдийн арьсыг уян хатан байлгана.