Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 467 аж
ахуйн нэгж, 1096 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр,
хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдлаа.Шалгалтын явцад 1190 зөрчил илрүүлэн, 858 зөрчил буюу 72.1
хувийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/
байцаагчийн 92 заалт бүхий 20 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар
өгсөн. Холбогдох хуулийн дагуу 21 аж ахуйн нэгжид 25050.0 мян/төгрөг, 82
иргэнд 16600.0 мян/төгрөг, нийт 103 газарт 37230.0 мян/төгрөгийн шийтгэл
ногдуулсан.
Хүнсний 21 нэр төрлийн, 22.87 кг, 181 ширхэг, 421.2
мян/төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж,
тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын устгалын цэгт устгалаа.Хүнсний сүлжээнд худалдаалагдаж байсан зөрчилтэй 52 нэр төрлийн,
267.1 кг, 1478 ширхэг, 7221.2 мян/төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авахуулсан
байна. Шалгалтын явцад 121 зөвлөмж боловсруулж, 202 мэдээлэл,
зөвлөмжийг фасебүүкэд байршуулж, телевиз, радиод 57 удаа ярилцлага өгч
холбогдох сурталчилгааг хийжээ.