\”25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг
\”21000” реалити шоуны найм
дахь дугаарыг БНСУ-аас бэлтгэн
хүргэсэн. Энэ удаагийн дугаарт жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг), Р.Адъяа нар
оролцсон юм. Тэд 10 хоногийн турш 21 мянган воныг хүнсэндээ хэрэглэх даалгаварыг
авч, солонгост амьдарлаа. Тэд ихэнх даалгаварыг монголчуудын очдог Монгол таунд байрлах цанын газар,
үйлчилгээний төвд гүйцэтгэж байв. Тэмцээний
сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг) 13 мянган вонтой үлдсэн бол Р.Адьяа 10 мянган
вонтой нэвтрүүлгийг дуусгалаа.
Ингээд ялагчийн 3 сая воныг Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ авсан юм. Тэрээр өрсөлдөгч жүжигчин Р.Адъяад \”Ээждээ бэлэг авч өгөөрэй” хэмээн нэг сая
таван зуун мянган воныг бэлнээр өгчээ.