Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн \”Зүрхийн даваа” гэдэг газар буюу Хилийн 0275 дугаар ангийн \”Ульхан” заставаас зүүн зүгт 4 км-т хээрийн түймэр гарсан байна. Түймрийн тухай дуудлага мэдээллийг өчигдрийн 16:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн цэргийн 11 алба хаагч, орон нутгийн 4 хүн, нийт 27 хүн, 3 автомашинтай 18:10 цагт очиж ажиллажээ. Улмаар 01 цаг 30 минут ажиллаж, мөн өдрийн 19:40 цагт бүрэн унтраан, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн \”Ульхан” заставын даргад хүлээлгэн өгсөн байна. Түймэр Баян-Уул сумын төвөөс хойд зүгт 50 км байршилд гарчээ.