Хурандаа С.Энхтөр одоо Замын цагдаагийн
газар ажиллахгүй байгаа ч гэсэн мэргэжлийн хүний хувьд үнэтэй санал, зөвлөгөөг
өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан холбогдох албаны хүмүүст хүргүүлсээр л
байна. Тэгвэл тэрээр Улиастайн гүүр дагуух хашилт болон, гэрлийн шонг буруу
байрлуулсан асуудлыг хурцаар шүүмжилжээ. Уг нь зам дагуух хашилтууд авливаа
ослоос сэргийлэх зорилготой. Гэвч С.Энхтөр хурандаагийн дуранд өртсөн бүтээн
байгуулалт ослоос сэргийлэх бус харин ч тун ноцтой байдал хүргэж болзошгүйг
анхааруулжээ.
Тэрээр \”За та нар бодлоо хэлээрэй. Замын
хөдөлгөөний аюулгүй байдал нь ХҮН, ЗАМ, АВТОМАШИН, ОРЧИН гэсэн бүрэлдхүүн
хэсгүүдийн тус тусын үйл ажиллагаа, үүргээс ихээхэн шалтгаална. Үүний
нэг ОРЧНЫ аюулгүй байдлын талаар нэг зүйл хэлье.
Энэ зургийг 2 хоногийн өмнө Улиастайн замд явж байгаад таарч
дарсан юм. Зорчих хэсгийн хажуугийн туузан хаалт нь болзошгүй ослын дараах
идэвхгүй аюулгүй байдлыг хангах замын байгууламж мөнөөс мөн. Гэвч онхолдох эрсдлийг багасгах энэ хаалт маань жолоочийг хамгаалах
биш алах төхөөрөмж болж байна.
Учир нь тодорхой
хурдтай явж байгаад хаалтыг налуу өнцгөөр хавсарч цохих үед таныг болон таны
автомашиныг хөтөлж аваачаад шон мөргүүлэхэд зориулагдаад явчихлаа. Гэтэл энэ байгууламжийг бүх улс оронд гэрлийн шонгийн
дотор талд байрлуулдаг инженерчлэл бий.
Би ч хийж байгаа хүмүүст нь сайн хэлсэн л дээ. Шон тус бүрийн хооронд 20 хүрэхгүй метр харагдсан” хэмээн сэрэмжлүүлсэн байна.
Үнэхээр л
түүний тайлбарын дараа ажиглахад, зам дагуулж тавьсан хашилтаюул руу хөтөлж,
шон мөргүүлэх өндөр эрсдэлтэй харагдаж байна. Тиймээс энэ хашилтийг тавьсан
хүмүүс нэн яаралтай алдаагаа засахыг хүсье.