Саяхан Номхон далай дахь нэгэн эзэнгүй арал дээрээс аль 2012 онд ор сураггүй алга болсон Хосе Альваренга гэдэг загасчин эр олджээ. Мань хүн хүчтэй далайн шуурганд цохиулж осолдсон жижигхэн хөлөг онгоцон дээрээ хөвж явсан байна. Загасчин эр найзтайгаа хамт Мексикийн эргээс холгүйхэн загас барьж байтал далайн шуурга дэгдэж тэдний завийг задгай далай руу туужээ.
Дөрвөн сарын дараа найз нь таалал төгсөнгүүт Альваренга ганцаардлаас болж галзуурчихгүйн тулд түүний цогцостой амьд хүнтэй харьцаж байгаа юм шиг ярьдаг байжээ. Ийм маягаар загасчин эр далайд 438 хоногийг өнгөрүүлсний эцэст эзэнгүй арал дээр буужээ. Ийнхүү хагас зэрлэгшиж орхисон эрийг тохиолдлоор ойролцоо нь явж байсан хөлөг онгоц илрүүлэв.
Хосег Номхон далайн голд оршдог Маршаллын арлууд дээрээс олжээ. Үс нь ширэлдэж ургасан, баавар сахал нь цээжиндээ шүргэсэн, хөлний ул нь хөөж хавдсан байсан бөгөөд мань хүн дөнгөн данган явж байлаа.