\”Пёнчан-2018\” Өвлийн олимпийн
наадамд эх орноо төлөөлөн оролцож буй манай тамирчид хоёрдугаар сарын 15,
16-ны өдрүүдэд \”Алтпениса гүйлтийн цанын төв\”-д уралдах хуваарьтай
байна.Тодруулбал, гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд ОУХМ Ч.Отгонцэцэг
хоёрдугаар сарын 15-ны 14:30 цагт, ОУХМ Б.Ачбадрах 16-ны 14:00 цагт хурд хүч,
авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих юм.
Энэ
удаагийн цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд
манай баг тамирчид олимпийн тосгонд бэлтгэл, сургуулилтаа сайтар базааж байгаа
аж.