АНУ-д нэгэн өвөрмөц дурлалт хос амьдран сууж байгаа аж. Энэ хосын эмэгтэй нь нөгөөхөөсөө яг 60 насаар эгч юм. 31 настай Кайл Жонс гэдэг залуу 91 настай Марж \”бүсгүй”-тэй үерхээд удаагүй байгаа гэнэ. Тэд харьцаагаа нэлээн гүнзгийрүүлэх бодолтой байгаа аж.
Жонс 18 нас хүрээд 50 настай эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж байжээ. Чухам тэгэхэд л Кайл ахимаг насны эмэгтэйчүүд түүнд илүү тохирно гэдгийг ойлгов. Гэвч эхний амрагтайгаа төдийлөн удаан амьдарсангүй.
Дараа нь Кайл танилцах сайтаар орж, хэд хэдэн эгчмэд найз бүсгүйтэй болсон гэнэ. Маржтай учраад тэрбээр жинхэнэ хайр дурлалаа одоо л олсон хэмээн боджээ. Кайлын ээж саяхан 50 насыг зооглосон байна.