Гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээг хүртээмжтэй болгох зорилгоор Багануур дүүргийн Хэрлэн хэсгийн дунд ухаалаг худаг байгуулжээ. Ухаалаг худагтай болсноор иргэд картаа уншуулж, төлбөрөө хийх боломжтой төдийгүй халуун ус түгээдэг болжээ. Нэг литр халуун ус 50 төгрөгийн үнэтэй бөгөөд халуун усыг түгээгчийн туслалцаатайгаар авах аж. Энэ худаг нь 24 цаг ажиллах бөгөөд гэр хорооллын иргэдийн талархлыг ихээхэн хүлээж байгаа аж.