Сар
шинийн баяр амралтын өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн 700 сонсогч цагдаагийн
байгууллагад нэмэгдлээр үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр тус сургуулийн Цагдаагийн сургуулийн
326 дугаар дамжааны сонсогч О.Энхбилгүүн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг
барьжээ. Энэ талаар О.Энхбилгүүнээс
тодруулахад \”Би баяр амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст хэв
журмын үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр тус
дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт \”Сансар” зочид буудлын ойр орчимд
үүрэг гүйцэтгэж, зочид буудлыг шалгасан. Тэнд 46 настай, сэжиг бүхий иргэн байсныг олж тогтоосон. Уг этгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст эрэн
сурвалжлагдаж байсан учраас холбогдох газарт шуурхай хүлээлгэж өгсөн.
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж,
иргэд гэрээ эзэнгүй орхиж явах хойгуур айлын үнэт эд зүйлийг хулгайлах
тохиолдол их байсан. Ер нь аливаа үйлдэл тухайнхүний ухамсараас шалтгаалдаг гэж
би боддог. Хүн үнэнчээр хөдөлмөрлөж, аливаа зүйлийг өөрийнхөө хүчээр бүтээж
байж сайхан амьдардаг. Гэтэл зарим хүн тэр дундаа залуус энэ бүхэнд өнгөцхөн
хандаж, хялбар аргаар мөнгө олох гэж буруу замд уруу татагдаж байгаа нь
харамсалтай санагдсан. Энэ нь хулгай дээрмийн нэг шалтгаан болж байна”
гэв.
Н.Алт