иргэн 700 мянган фунт стерлингийн үнэ бүхий алтан гулдмай Дубай руу авч явах гэж байгаад
Кенийн нисэх буудалд баригдсан байна. Лхагва гаригт Жомо Кениатагийн нисэх
буудалд албаны хүмүүс 32,255,50 грамм алтан гулдмайнуудыг хураан авчээ. 46
настай сэжигтэн эрийн эд зүйлсээс 859,890 ам.долларын нэхэмжлэх олсон байна.
\”Тагнуулын
мэдүүлгийг авсны дараа сэжигтэнг баривчилсан. Тэрээр хоёрдугаар сарын 16-ны
Баасан гаригт тус нисэх буудалд Precisionагаарын тээврийн онгоцоор Килиманжарогоор дамжин Мванзагаас ирж, Кенийн
нислэгээр Дубай руу явах гэж байсныг тогтоолоо” гэж буудлын татвар хураагч
мэдэгдсэн байна. Эрүүгийн
мөрдөн байцаах газрын ажилтнууд Орлогыг хамгаалах албаныхантай хамтран
сэжигтнээс мэдүүлэг авсан аж. Кени улсын Орлогын албан газрын мэдэгдсэнээр
дээрх үйлдэл нь Зүүн Африкийн нийгэмлэг, Гаалийн удирдлагын тухай хуулийн 85(3) заалт болон Хоёрдугаар
хавсралтын B(4) заалтыг зөрчсөн
гэжээ.
Хуулийн
энэ хэсэг тус бүс нутгийн хэмжээнд боловсруулаагүй үнэт металл болон үнэт
чулууг тээвэрлэх, хил давуулахыг хориглосон байдаг аж. Одоогоор сэжигтнээс
хураан авсан их хэмжээний алтан гулдмайг нисэх буудлын гаалийнхан болон хилийн
хяналтынхны мэдэлд байгаа гэнэ.