\”Алиса
гайхамшгийн оронд”, \”Цасан цагаан” гэх мэт бидний сайн мэдэх Диснейн сонгодог
бүтээлүүдийн эх зургууд арилж үгүй болох аюул нүүрлээд байна. Киног бүтээхэд
хэрэглэгдэж байсан гараар зурж будсан хуудсууд цагийн эрхэнд муудаж, гэмтсээр байгаа аж. \”The Getty Conservation” хүрээлэнгээс дэлхийн
хамгийн анхны сонгодог хүүхэлдэйн кинонуудын эх зургуудыг хамгаалан хадгалж
үлдэхэд Диснейтэй хамтран ажиллахаар болжээ. Тэд хуудсуудыг шинжилж, хэрхэн
сэргээж хадгалах аргыг судалж эхэлжээ.
Тус
хүрээлэнгийн Британи гаралтай эрдэмтэн Том Лернёр хэлэхдээ, Уолт Дисней бол цуглуулгуудаа
хадгалснаараа өөрийгөө ер бусын нэгэн болгож чадсан гээд \”Тэд маш сайн архивлаж
чадсан. Гэтэл олон олон студи бүтээлүүдээ авч үлдэж чадаагүй шүү дээ. Тиймээс Диснейн
зургууд гайхалтай эх сурвалж юм” гэжээ.
Дисней
кино компани эх бүтээлүүдээ 1930-аад оны дунд үеэс 1980-аад он хүртэл архивлаж,
түүнээс хойш дижитал хувилбар болгосон аж. Техникийн хувьд, хүүхэлдэйн киноны
хуудсууд нь хэлбэр дүрсээ алдаж, будаг нь арилж эхэлсэн байна. Эдгээр нь
чийгэнд маш мэдрэмтгий учраас чийглэг буурч хуурай байгаа үед будаг нь мууддаг
аж. Тиймээс зурагт хуудсуудыг чийглэг нөхцөлд байлгаснаар хуудсыг дахин хуулж,
зургийг сэргээх боломжтой юм байна.