Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, \”Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын \”Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг өнгөрсөн сарын 30-нд баривчлан хорьсон.
Тэдний цагдан хорих хугацааг сунгах уу, үгүй юу гэдэг асуудлыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, Солонгосын \”Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл 13.00 цагийн үед батлан даалтад гаргажээ. Харин Б.Батзаяаг батлан даалтад гаргах эсэхийг нэлээд удаан хэлэлцэж 17.00 цагийн үед батлан даалтад гаргасан байна.
Харин Б.Батзаяа батлан даалтад гараад \”Баярлалаа.. Эрхээ хязгаарлуулан хоригдож байх үед сайхан сэтгэгдэл бичиж, халуун дулаан урмын үгтэй мессеж илгээж үлдээсэн нөхдөдөө чинь сэтгэлээс талархаж байна. Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа… Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ, удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч цаг хугацаа…\” гэсэн сэтгэгдлээ өөрийн фэйсбүүк хуудасдаа бичжээ.