Нэрт дуучин
Женнифер Лопез таван жил үерхэж буй найз залуу бүжигчин Каспер Смарттай
гэрлэхээр болжээ. Тэдний хуримын тов гарсан бөгөөд Талархлын өдөр болох аж.
Талархлын баярыг АНУ-д 11 дүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригт тэмдэглэдэг
бөгөөд энэ жишгээр энэ сарын 26-нд тэдний хурим болох гэж байна. Хосууд хуримаа
даруухан хийхээр төлөвлөсөн бөгөөд хурим К.Смартын төрсөн хот Калифорнийн
Анахайм хотод болох бололтой. Учир нь, Ж.Ло хуримынхаа найз залуугийнхаа төрсөн
газарт хийнэ гэсэн юм. Ямартай ч, багагүй хугацаанд үерхсэн тэд тун саяхан гэрлэлтээ
батлуулахаар шийдсэн аж. Хосуудын хувьд энэ гэрлэлт Ж.Логийн дөрөв дэх 28
настай К.Смартын анхных нь болох юм.